ФОТО: Монголын Үндэсний шигшээ багийнхан тангараг өргөлөө
2022-07-22 13:48

Шинээр бүрдсэн Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын тангараг өргөх ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. 

 

 

Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж

 

 Жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Батхуягын Гончигсүрэн,

 Боксын ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Монхорын Намуун,

 Пара пауэрлифтингийн ҮШБ-ийн тамирчин, хөдөлмөрийнбаатар, МУГТ Энхбаярын Содномпилжээ,

 Пара байт харвааны ҮШБ-ийн тамирчин, СМ Дэмбэрэлийн Сэлэнгээ

 

 

Үндэснийшигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж

 

Боксын ҮШБ дасгалжуулагч О.Батхүү

Байт харвааны ҮШБ-ийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг

Таеквондогийн ҮШБ-ийн дасгалжуулагч Т.Лхагвадорж

Пара жүдо бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар төлөөлөн тангараг өргөлөө. 

 

“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадмын мөчлөгт бэлтгэгдэх үндэсний шигшээ багийг  спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин нийт 234 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлээд байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хаха, тэр тайчигчид энэ тэр бол тангарага өргөөд өргөөд хүмүүжлээ юу, сахил хүртээд шал дордов гээч л болох биз
2022-07-24
Элийрэл шү:
Элийрэл
2022-07-22