Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нуужээ
2022-07-25

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт 38 настай, эмэгтэй “У” гадны нөлөөтэй гэртээ нас барсан хэргийг тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгажээ.

 

 

Шалгалтаар хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч 42 настай, эрэгтэй “А” гэгч нь түүнийг энэ оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө хөнөөж, гэмт хэргийг нуун далдлах зорилгоор цогцсыг нуун, хэргийн газрыг орхин явсан байсныг тогтоожээ.

 

Уг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
ard:
manai tsagdaa sain ajilladag shvv.nemegdel ugch baigaach.
2022-07-26