Солонгост шоуны тайз заслын ажил хийж байсан монгол залуу амиа алджээ

"Psy Soak Show" зохион байгуулагдсан, Өмнөд Солонгосын Канвандо мужийн спорт цогцолборт гэрэлтүүлэг дээр ажиллаж байсан залуу 20 метрийн өндрөөс унаж, нас барсан талаар mk.co.kr мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, долдугаар сарын 31-ний өдөр 20 настай Монголын иргэн тайз заслын ажил гүйцэтгэж байх үедээ унаж гэмтжээ. Тэрбээр өндрөөс унасны улмаас зүрх нь зогсож, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй нас барсан байна. Одоо цагдаагийнхан ослын нарийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Эмгэнэлт явдлын улмаас Psy амиа алдсан залуугийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсний дээр ийм үйл явдал дахин гаргахгүйн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ