Оросын цэргүүд голчлон иргэний объектуудад цохилт өгч байна
2022-08-01

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийхдээ "гагцхүү цэргийн объектуудыг чиглэнэ" хэмээж байлаа. Гэвч үнэндээ цэргийн объектуудаас илүү иргэний объектуудад цохилт өгч байгаа талаар Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл мэдэгджээ. 

 

Зөвлөлийн онцолсноор цэргийн объектуудыг чиглэсэн халдлагуудаас 60 дахин их халдлагад иргэний объектууд өртсөн байна. ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины нутаг дэвсгэр рүү довтолсноос хойш цэргийн объектуудад 300 орчим цохилт өгсөн бол иргэний объектуудад өгсөн цохилтын тоо 17,3 мянга давжээ. 

 

Ийнхүү иргэний объектуудад цохилт өгч байгаа нь Оросын зэвсэг нарийвчлал муутай, хуучирсан эсвэл хуурамч мэдээлэл ашиглаж байгаатай нь холбоотой гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл үзэж байгаа аж.

 

Одоогийн байдлаар Украины Мариуполь, Харьков, Чернигов, Буча, Северодонецк, Лисичанскийн орон сууцны фондын 50 гаруй хувь нь сүйдсэн бол Украины хүн амын найман хувь буюу 3,5 сая хүн орон гэргүй болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хуц
2022-08-01
хэн ч байсан хохь нь, энгийн иргэдийн обьект дотор бүхий л хог новш байгаа, ялгуусан улаан армид амжилт
2022-08-01
Хуц