ОХУ Европын хоригт орсон ч нүүрсний зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх зорилттой байна
2022-08-01

ОХУ-аас Европ руу нүүрс нийлүүлэхийг бүрэн хориглосон шийдвэр наймдугаар сарын нэгний даваа гарагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Энэ нь ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй олон хориг арга хэмжээний нэг бөгөөд дөрөвдүгээр сард энэ хоригийг батлаж байв. 

 

Дөрөвдүгээр сард Еврокомисс ОХУ-ын эсрэг тавих хориг арга хэмжээний тав дахь багцыг баталж, үүнд хувь хүний эсрэг, худалдаа, тээвэр, эрчим хүчний салбарыг багтааснаар ОХУ Европын орнууд руу нүүрс нийлүүлэх боломжгүй болсон юм. ЕХ-ны тэргүүн Урсула фон дер Ляейний мэдэгдсэнээр, Европын холбоо жилд дөрвөн тэрбум еврогийн үнийн дүн бүхий Оросын нүүрсний импортыг хориглох юм байна.

 

Хэдий Европын хоригт орсон ч ОХУ нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа өргөжүүлэхээр зэхэж байгаа талаар Известия мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ 2050 он гэхэд дэлхийн нүүрсний зах зээлийн 25 хувийг эзлэж, томоохон гурван экспортлогчийн нэг хэвээр үлдэх зорилтыг өмнөө тавьсан байна. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч нь Австрали, үүний араас Индонези бичигддэг бол ОХУ нүүрсний экспортоороо дэлхийд гуравдугаарт ордог юм. Мөн энэ улс дэлхийн нүүрсний зах зээлийн 18 хувийг хангадаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees
2022-08-01