Бид улс төрийн тэмцэл хийгээгүй, ирээдүйн нийгмийнхээ төлөө жагсаж байна
2022-08-01

 

“Даяар Монгол” хөдөлгөөний залуус Нийслэлийн төв талбай дээр зургаа дах өдрөө тайван жагсаал хийж буй. Тэгвэл өнөөдөр “Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн, гишүүд Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

 

 

“Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Х.Бямбатулга:  Бид улс төрийн тэмцэл хийгээгүй, ирээдүйд үр хүүхдээ үлдээх нийгмийнхээ төлөө жагсаж байна.Бид олон нийтийн эрх ашиг зөрчсөн асуудлуудын эсрэг дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Энэ удаад ч бид олон нийтийн дунд намжсан, мартагдсан асуудлыг шийдвэрт хүртэл нь тэмцэнэ. Бидний тэмцэл хийж буй гол шалтгаан Хөгжлийн банкны асуудал. Олон улс төрч, эрх мэдэлтнүүд уг хэрэгт гар дүрж, энэ хэргийн шийдвэрлэлтийг удаашруулж байна.

 

Монгол улс үндсэн хуульдаа иргэн бүр хуулийн өмнө тэгш үүрэгтэй гэж заасан ч эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүй бололтой. Тиймээс хууль үйлчилдэггүй эрх мэдэлтнүүдтэй бид өөрсдөө тэмцэх болно. Одоогийн байдлаар Сүхбаатарын талбай дээр “Даяар Монгол” хөдөлгөөний залуус тайван жагсаал хийж байна. Бид УИХ, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдрийн дотор шаардах хуудас хүргүүлнэ. Шаардах хуудас хүргүүлснээс хойш долоо хоног хүлээнэ. Энэ хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргаж, хариулт өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн үе шат руу шилжинэ. Түүгээр ч зогсохгүй бидэнтэй адил зорилготой 51 хөдөлгөөн тэмцэлд нэгдэхээ илэрхийлсэн” гэж мэдэгдлээ.

 

 

Мөн тэрээр ямар нэгэн хөдөлгөөнд харьяалалгүй ч тэдэнтэй адил үзэл, бодолтой иргэдийг тайван жагсаалд уриаллаа. Жагсаалд оролцох хүсэлтэй хэдий ч боломжгүй иргэд байвал гарын үсэг зурж тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлэхийг уриаллаа.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
irged bvgd bair mashinaa zaraad gadaadad booliin ajil hiij gaigyi amidrahiig hysch bna.daanch dee.hairan shn zaluus.tsalingaa hangalttai amidrahaar nemj hugshiduu hyyhdiin gar harahgyigeer gadaadad ayalj bie-ee emchlvvlj suviluulahaar amiduulah heregtei sh dee.tootsoo sudalgaa hiih ajlaa hiideg hvn algaa.
2022-08-01
irgen:
zuv.mongold hyn hangalyyn shn amidrah arga alga tsalin tetgever halamj ni udur tutmiin hynsnii heregleendee haanaa ch hyrejhgyi baihad yamar ch arga hemjee avahgyi bna.irgede bodohgyi uursduu yaj bayajij mongoloo huvaaj ideh talaar l bodoh yum.
2022-08-01
Иргэн:
Хөгжлийн банкны асуудлыг ил гаргаж, шийдвэрлэхийн төлөө явж байгаа засгийн газартай биш тэр луйвардаад авчихсан Женко энэ тэртэйгээ очиж заргалдаач мангаруудаа
2022-08-01