ОХУ Хятад руу нэвтрэх гарцаа нэмэгдүүлж, Монголд төмөр зам барихаар төлөвлөж байна
2022-08-01

ОХУ 2030 он хүртэл Казахстан, Монгол, Хятадад төмөр зам барихад зориулан 30,8 тэрбум доллар зарцуулж магадгүй талаар ОХУ-ын Тээврийн яамнаас авсан эх сурвалжтайгаар Ведомости мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 30 тэрбум долларын хөрөнгөөр Оросын нутаг дэвсгэр дээгүүр 369 км төмөр зам, Казахстан, Монгол, Хятадад 3000 км зам, түүнчлэн Оросын хил дээр шинээр гурван төмөр замын шалган нэвтрүүлэх боомт барихаар төлөвлөж байгаа гэнэ. Чухам ямар төсөл хэрэгжихээр болсон талаарх тодорхой мэдээлэл байхгүй, гэхдээ "томоохон долоон бүтээн байгуулалт"-ыг Оросын тал төлөвлөж байгаа талаар эх сурвалж онцолжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, томоохон төслүүдийн нэг нь Транссибирийн төмөр замыг Хятадтай холбохын тулд Орос, Монгол, Хятад гэсэн тээврийн хонгил байж магадгүй гэнэ. Өөр нэг төслийн дагуу Монголын Зүүнбаян өртөөнөөс Хятадын хил хүртэл 226 км төмөр зам барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин Казахстанд Хятадын хил хүртэл 270 км төмөр зам барих зорилттой байгаа аж. 

 

Түүнчлэн Өвөр Байгалын хязгаарт Хятад руу төмөр замаар нэвтрэх боомт байгуулж, Амур мужийн Жалинда-Мохэ хилийн боомтыг дахин ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Amur bish Amar shuu
2022-08-01
Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees
2022-08-01