Латви, Оросын хил орчмын оршин суугчдыг хил нэвтрүүлэх хялбаршуулсан журмыг зогсоов

Латви улсын Засгийн газар хил орчмын бүс нутагт оршин суух ОХУ-ын иргэдийг улсын хилээр хялбаршуулсан журмаар нэвтрүүлэх хэлэлцээрийг наймдугаар сарын нэгний өдрөөс эхлэн зогсоохоор болжээ.
Латви улс ийнхүү хэлэлцээрийг зогсоох болсноо Оросын тал Псков дахь Консулын газраа хаасантай холбон тайлбарласан байна. Псков хот дахь Консулын газар нь хил нэвтрэх зөвшөөрлийг оросуудад өгдөг цорын ганц дипломат төлөөлөгчийн газар байжээ.
Өмнө нь Латви улс ОХУ-ын иргэдэд виз олгохоо зогсоож, Оросоос элчин сайдаа эгүүлэн татаж байлаа. Энэ нь ОХУ Украин руу халдаж, дайн өдүүлсний хариу юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ