Монголын Бүх Ард Түмний XV их наадмын байт харвааны төрлийн аваргууд тодорлоо
2022-08-02

 

Монголын Бүх Ард Түмний XV их наадмын байт харвааны шигшээ тэмцээн гурав хоног Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "Дайчин Чанар-Тэсвэр”-ийн талбар 360 талбайд болж өндөрлөлөө.

 

Тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь-Алдар, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймаг, Баянгол, Баянзүрх-Алдар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчид оролцон шигшээ тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй явагдлаа. 

 

Байт харвааны шигшээ тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй багийн төрлүүдээр 5 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

 

 

Тэмцээний дүнг танилцуулж байна.

 

Эмэгтэй багийн төрөлд:

  1. Орхон аймгийн баг /Г.Оюунгэрэл, Ө.Халиун, А.Энхтуяа/
  2. Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Ш.Бямбасүрэн, Д.Сэлэнгээ/
  3. Төв аймгийн баг /Д.Оюун-Эрдэнэ, Б.Өлзийдэлгэр, Б.Буд-Алтай/

 

Эрэгтэй багийн төрөлд:

  1. Баянзүрх-Алдар баг /Ө.Нэхийт, Б.Отгонболд, Б.Тэнгисболд/
  2. Орхон-Хангарьд баг /Ж.Гантөгс, Д.Дашнамжил, Ц.Цэнгүүн/
  3. Өвөрхангай аймаг баг /Л.Баярсайхан, Э.Нармандах, У.Чулуунбаатар/

 

Холимог багийн төрөлд:  

  1. Чингэлтэй дүүргийн баг /Б.Урантунгалаг, Д.Өсөхбаяр/
  2. Орхон-Хангарьд баг /А.Энхтуяа, Ц.Цэнгүүн/
  3. Дундговь-Алдар баг /Н.Ариунбилэг, М.Энхбаяр/

 

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

  1. Өвөрхангай аймгийн тамирчин ОУХМ /Ж.Дагийжанчив /
  2. Чингэлтэй дүүргийн тамирчин ОУХМ /Б.Урантунгалаг/
  3. Өвөрхангай аймгийн тамирчин СМ /М.Гэгээн/

 

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

  1. Дундговь-Алдар багийн тамирчин СДМ /Б.Буянтүшиг/
  2. Орхон-Хангарьд багийн тамирчин СМ /Ц.Цэнгүүн/
  3. Чингэлтэй дүүргийн тамирчин СМ /Д.Өсөхбаяр/ нар тус тус шагналт байрт

 

Тэмцээний нийт дүнгээр:

  1. Орхон-Хангарьд баг
  2. Чингэлтэй дүүргийн баг
  3. Өвөрхангай аймгийн баг тамирчид шалгарчээ.
Shuud.mn
Сонин хачин