"АрМИ-2022"-д оролцох Оросын сонсогчид Монголыг зорьжээ
2022-08-02

ОХУ-ын Алс Дорнодын ерөнхий цэргийн командлалын дээд сургуулийн сонсогчид Улаанбаатарыг зорьсон талаар Оросын Дорнод цэргийн тойргоос авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын дундуур Улаанбаатар хотод "Морьт марафон" болох бөгөөд энэ нь ОХУ тогтмол зохион байгуулдаг АрМИ-2022 олон улсын армийн наадмын нэг хэсэг аж. 

 

"Морьт марафон" тэмцээн нь морь эзэмших чадварыг дээшлүүлэх, мал эмнэлэг, эрүүл ахуйн туршлага солилцох зорилготой зохион байгуулагддаг аж. Энэ тэмцээнд оролцох бүхий л сонсогч, дасгалжуулагчдын багийг нарийвчилсан эмнэлгийн үзлэг, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулсан гэж Оросын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин