Украины боомтуудаас 1,2 сая тонн ачаатай 68 онгоцыг гаргах шаардлагатай
2022-08-02

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украинд дайн дэгдээсний улмаас Украины экспортын боомтууд хаагдаж, үр тариа нийлүүлэх боломжгүй болсон юм. Дэлхийн үр тарианы зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Украинаас ийнхүү нийлүүлэлт тасалдсаны улмаас олон оронд хүнсний хямрал нүүрлэж болзошгүй гэж олон улс санаа зовниж, улмаар Украины боомтуудаас хөлөг онгоцыг чөлөөтэй гаргах хэлэлцээг Оросыг оролцуулан хийсэн юм.

 

Ингээд Украины үр тариаг ачсан анхны хөлөг онгоц Сьерра-Леоны далбаатайгаар наймдугаар сарын нэгний өдөр Одессын боомтоос хөдөлсөн. Одоо Украины боомтуудад 68 хөлөг онгоц, 1,2 сая тонн ачаатайгаар ээлжээ хүлээж байгаа аж. Энэ талаар Украины Тэнгисийн боомтын захиргаа мэдээлжээ.

 

Украины боомтуудад хадгалагдаж буй 1,2 сая тонн ачааны гуравны хоёр нь дэлхий даяар хүлээж буй хүнс гэнэ.Одессын боомтууд дээр дахин 16 хөлөг ээлжээ хүлээж байгаа бөгөөд эдгээр нь Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш гацсан хөлөг онгоцууд юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросууд худалч, хэлсэндээ хүрдэггүй зангаараа зарим нэгийг нь живүүлчихээд Украины хийсэн ажил гээд сууж байж мэдэх улс шүү. Дайн хийхгүй ээ гэж байгаад эхлүүлсэн, одоо тэдэнд итгэдэг хүн ховор. Манай хэдэн динэг мояа нар л байна
2022-08-03