Их хэмжээний алт, монет эдлэл хууль бусаар оруулж иржээ
2022-08-02

 

 

Бүгд найрамдах турк улсаас их хэмжээний үнэт эдлэл оруулж ирдэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдөр Турк улсаас их хэмжээний алт, монет эдлэлийг нууцаар, татвараас зайлсхийн оруулж ирэн, мөнгө угаадаг байсныг илрүүлжээ.

 

Тодруулбал Монгол улсын иргэн “Ч” , “Ц”, “Т” нар нь их хэмжээний их хэмжээний алт монет эдлэлийг Чингисхаан олон улсын гаалийн хяналтын бүсэд шалгуулахгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн байна.

 

 

Шалгалтаар дээрх этгээдүүд нь өмнө нь олон удаагийн үйлдлээр алт монет эдлэлийг хууль бусаар оруулж ирдэг, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байсан нь тогтоогдсон байна.

 

Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт Чингисхаан олон улсын нисэх буудал дах цагдаагийн газрын хэд хэдэн албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байгаа ажээ.

 

Одоогийн байдлаар дээрх иргэдээс нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хураан авчээ.Тухайн хэргийн урьдчилсан дүгнэлт гараагүй шалгагдаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
tatvara tolod zvger orod irechee
2022-08-02