Пелосид зориулж Тайванийн буудалд 48 өрөө бэлджээ
2022-08-02

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчлахтай холбоотойгоор айлчлалын бүрэлдэхүүнийг байрлуулахаар Grand Hyatt зочид буудалд 40 өрөө захиалжээ. Энэ талаар Тайванийн " Саньли" суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Пелосигийн айлчлалын баг наймдугаар сарын хоёрны өдрийн 21:20 цагт Тайваньд газардах аж. Айлчлалын бүрэлдэхүүнд 40 хүн багтах бөгөөд тэдэнд зориулж 48 өрөө буюу зочид буудлын нэг давхарын бүхэлд нь захиалсан байна. 

 

Саньли сувгийн мэдээлснээр, Пелосигийн тусгай онгоц 21:20 цагт Суншань нисэх буудалд газардаж, наймдугаар сарын гуравны өглөө Пелоси зочид буудалдаа цахим хурал хийж, дараа нь Тайванийн удирдлагуудтай уулзах гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин