АНУ Путиний амрагийн эсрэг хориг тавилаа
2022-08-03 08:24

Оросын гимнастикчин, улс төрийн зүтгэлтэн Алина Кабаевагийн эсрэг АНУ хориг тавихаар болжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна. 

 

Алина Кабаеваг "Путиний нууц амраг", ойр дотно харилцаатай гэх бөгөөд тэрбээр телевиз, радио, сонин гэсэн хэвлэлийн байгууллагууд багтдаг, Кремлийн нөмөр нөөлөгт байх "Үндэсний медиа групп"-ийг тэргүүлдэг аж. Тэрбээр өмнө нь Думын гишүүн байсан юм.

Кабаева үүнээс өмнө Британи, Европын холбооны хоригт багтаж байв. Тавдугаар сарын 13-ны өдөр Их Британи түүнийг "Путинтэй ойрын харилцаатай" хэмээн үзэж, хоригт оруулсан бол зургадугаар сарын гуравны өдөр Европын холбоо хоригийн жагсаалтдаа Кабаеваг багтаасан юм. Түүнийг Оросын Ерөнхийлөгчтэй ойр дотны харилцаатаөй, тиймээс "Украины тусгаар тогтнолыг алдагдуулж буй үйлдэл, бодлогыг дэмжсэнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэж Европын холбоо мэдэгдэж байлаа.

 

Британи, ЕХ-ны араас АНУ Кабаевагийн эсрэг хориг тавихаар төлөвлөж байсан ч энэ  нь Путинийг "хилэгнүүлнэ" гэж эмээж байсны улмаас шийдвэр гаргахаа хойшлуулсан талаар Америкийн хэвлэлүүд мэдээлж байв. Кабаевагаас гадна Оросын элитийн төлөөлөгчид шинэ хоригт багтсаны дээр эзлэн түрэмгийлэгдсэн нутаг дэвсгэр дээр Оростой хамтран ажиллаж байгаа Украины иргэд ч хоригт багтсан байна. Мөн "Сколтех" хүрээлэн, "Сколково" сан, Москвагийн физик-техникийн хүрээлэн, Улсын тээврийн лизингийн компани, Магнитогорскийн төмөрлөгийн үйлдвэр зэрэг эрдэм шинжилгээ, технологийн байгууллагууд ч хоригт өртсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
russkaya vulgarnaya baba
2022-08-03
zochin:
Oros ornyg baraxgyi dee
2022-08-03
Зочин:
Одоо Кривоногая гэдэг хүүхэнд нь хориг тавих байлгүй дээ
2022-08-03