Оросын иргэд TOEFL шалгалт өгөх эрхгүй болов

Олон улсын англи хэлний TOEFL шалгалтыг зохион байгуулдаг ETS байгууллага Оросын иргэд энэ шалгалтад орохыг хоригложээ. Энэ талаас ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын паспортаар шалгалтад бүртгүүлэх, түүнчлэн шалгалтын хариуг их дээд сургууль руу илгээхийг хориглосон байна. "АНУ-ын Сангийн яамны шаардсаны дагуу" Орос болон Хойд Солонгосын иргэд англи хэлний шалгалтад бүртгүүлэх боломжгүй болсон гэж ETS мэдэгджээ.
Олон улсын шалгалтад бүртгүүлэхээр иргэний харьяалал хэсэгт Оросыг сонгох үед "Гадаадын активын хяналтын газрын шаардлагын дагуу та TOEFL үйлчилгээнд нэвтрэх боломжгүй" гэсэн бичиг гарч байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ