Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пелоситай уулзахгүй

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудад хийж буй айлчлалаа Тайваньд үргэлжлүүлж байна. Тэрбээр цаашлаад Өмнөд Солонгост айлчлах юм.
Харин энэ айлчлалын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Нэнси Пелоситай уулзахгүй гэнэ. Энэ талаар Өмнөд Солонгосын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ.
"Хөтөлбөрт ерөнхийлөгчтэй хийх уулзалт тусгагдаагүй. Учир нь Пелоси БНСУ-д хийх айлчлал анхнаасаа Ерөнхийлөгчийн амралттай давхцаж байсан" хэмээн мэдээлэлд өгүүлжээ. Ён Сок Ёль наймдугаар сарын нэгний өдрөөс эхлэн тав хоногийн амралт авсан байна.
Хэдийгээр Ерөнхийлөгч Пелоситай уулзахгүй ч наймдугаар сарын дөрөвний өдөр товлогдсон, БНСУ-ын Үндэсний хурлын дарга Ким Жин Пхётэй хийх уулзалт хуваарийн дагуу болж, хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ