НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчлал хийнэ
2022-08-03 14:07
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийнэ.

 

Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.

 

А.Гутерреш нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа ба хүний эрх, эрх чөлөөг хангах, энхийн зуучлагч болж, шинэчлэл, инновацыг хөхиүлэн дэмжихийг үйл ажиллагааныхаа гол зорилт болгон ажиллаж байна.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсад дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан

Shuud.mn
Сонин хачин
Энэ америк өлөнчлөөд юу хайж ирж байгаа болоо? Хүрэлсүх нь Кофи Аннан гээд л хүлээж авах байх даа.
2022-08-04
uhsnii chin, teneg ork oo
2022-08-03
avgaigaa aldsaan, hvvree hiij yavaan be, ene hogiin shvvr
2022-08-03
КОФИ АННАН ГЭЭЧ
2022-08-03
uhsnii chin, teneg ork oo
1:
Энэ нөгөө Кофи Ананд гэдэг нь үү? хойд дүр нь үү?
2022-08-03