Цай Инвэнь: Тайвань сүрдүүлгээс айж чичрэхгүй

img

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчлахтай холбоотойгоор БНХАУ АНУ төдийгүй Тайванийг удаа дараа сүрдүүлж, Пелоси Тайваньд газардах нь тодорхой болмогц Тайванийг чиглүүлэн пуужин байршуулж, энэ арлын зүг байлдааны онгоцуудыг хөөргөж байлаа. 

 

Хэдийгээр Хятадын тал ийнхүү цэргийн хүчээр сүрдүүлж байгаа ч Тайвань үүнээс айхгүй гэж Тайванийн захиргааны тэргүүн Цай Инвэнь мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоситай уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн гэж Тайванийн хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар РИА Новости дамжуулсан байна. 

 

"Цэргийн хүч хэрэглэх аюул заналтай нүүр тулсан ч Тайвань ухрахгүй. Бид үндэсний тусгаар байдлын төлөө зогсож, ардчиллаа хамгаалсан хэвээр байна" гэж Пелоси мэдэгджээ.

 

Пелоси, Цай Инвэнь нар наймдугаар сарын гуравны 10:30 цагт уулзсан юм. Энэ уулзалтаас гадна Пелоси өөр албан ёсны хэд хэдэн арга хэмжээнд оролцох юм байна.  Тэрбээр наймдугаар сарын хоёрны 22.44 цагт Тайбэйд газардсан. Энэ нь 1997 оноос хойш Тайвань арал дээр Америкийн өндөр албан тушаалтан айлчилж байгаа анхны тохиолдол юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мгл:
Тийм шүү. Аргагуй их гүрэн юмдаа. Хужааг чарлуулсаар байгаад бууж чадлаа.
2022-08-03
Баагий:
Мундаг эмэгтэй бна да, ийм эмэгтэйчүүд төрийн хэрэгт зүтгэдэг цаг ирсэн бна. Бид Хятадаас айгаад тээр доогуур орж явахаар бас дотроо суралцаж баймаар юм.
2022-08-03
Мгл:
Тийм шүү. Аргагуй их гүрэн юмдаа. Хужааг чарлуулсаар байгаад бууж чадлаа.