Украины үр тариаг ачсан эхний хөлөг онгоц Туркт хүрлээ
2022-08-03

Хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлсний улмаас Украины боомтууд хаагдаж, энэ улс үр тариагаа экспортлох боломжгүй болсны улмаас дэлхийн олон оронд хүнсний хямрал нүүрлэх аюул нүүрлээд байлаа. Харин олон улс, Оросын оролцоотойгоор хэлэлцээ хийсний дүнд  Украины үр тариаг ачсан анхны хөлөг онгоц Сьерра-Леоны далбаатайгаар наймдугаар сарын нэгний өдөр Одессын боомтоос хөдөлсөн.Энэ онгоц Туркт хүрсэн талаар Зеленский мэдэгджээ. 

 

"Украины үр тариаг ачсан эхний хөлөг онгоц анай боомтуудыг нээхийн тулд тохиролцсон Хар тэнгис дэх тусгай коридороор дамжин, Босфорт хүрлээ. Нэг хөлөг онгоц боомтоос хөдөлж байхаад нөгөө нь өөр боомт дээр очих гэсэн зарчмаар хөлөг онгоцны тээвэрлэлтийг тогтмол болгохыг бид зорьж байна. Тасалдахгүй, тогтмол ажиллана гэдэг нь чухал зарчим. Манай газар тариалангийн бүтээгдэхүүн бүх хэрэглэгчдэд хэрэгтэй" хэмээн Зеленский мэдэгджээ. 

 

Razoni  хөлөг онгоц наймдугаар сарын нэгний өглөө Сьерра-Леоны далбаатайгаар Одессын боомтоос Ливаны Триполи боомтыг чиглэн 26 мянган тонн эрдэнэ шиш тээвэрлэн хөдөлсөн юм.Хөлөг онгоцыг наймдугаар сарын хоёрны өглөө Стамбулд хүрнэ гэж тооцоолж байсан ч Украины нутагт явах үеэр минижүүлсэн байж болзошгүй тул Razoni хөлөг аажуу явж, Украины хилийн уснаас гарсныхаа дараа хурдалснаар наймдугаар сарын үдэш хүрэх газартаа очжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин