Пентагон: Украинд байгаа HIMARS-ийг устгаагүй

Украины Зэвсэгт хүчинд нийлүүлсэн, HIMARS шуурган галын тийрэлтэт системийг Оросын цэргүүд устгасан гэх мэдээлэл худал гэнэ. Энэ мэдээллийг Пентагон няцаасныг Ройтерс агентлаг дамжуулжээ.
"Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ийм мэдэгдэл хийснийг бид мэдэж байгаа. Гэхдээ энэ нь худал" хэмээн Пентагоны төлөөлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Тодд Бризил мэдэгджээ.
Түүний өгүүлснээр Украины Зэвсэгт хүчин шуурган галын тийрэлтэт системийг Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд үр ашигтай ашиглаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ