Талибан: Завахири байсан гэх байшинд хүн байгаагүй

img

Исламын "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Айман Завахириг Афганистанд устгасан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден наймдугаар сарын хоёрны өдөр мэдэгдсэн юм. Түүний өгүүлснээр, "Аль-Каида"-ийн толгойлогч Завахиригийн байгаа газрыг Америкийн тусгай албаныхан энэ онд тогтоож, улмаар түүнийг тагтан дээрээ гарах үед оновчтой цохилт өгч устгасан гэнэ. 

 

Харин энэ мэдээлэлд талибуудын удирдлагууд хэрхэн хандахаа одоогоор шийдээгүй байгаа гэж Al Arabia мэдээлжээ. Эх сурвалжийн мээдэлснээр, "Талибан" хөдөлгөөн аз-Завахиригийн үхлийг одоо хүртэл батлаагүй байгаа гэнэ. Гагцхүү Америкийн дрон цохилт өгснийг баталсан, гэхдээ тэр байшинд хэн ч байгаагүй хэмээн "Исламын Эмират Афганистан" (shuud.mn: Талибууд Афганистаныг ийн нэрлэсэн)-ы албаны этгээдүүд мэдэгджээ. 

 

Албаныхны онцолсноор, Америкийн пуужин оносон тэрхүү байшинд аз-Завахири байсан эсэх нь баталгаагүй гэнэ. Мөн аз-Завахири хаан байгааг хэн ч мэдэхгүй байгаа хэмээн онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ