"Азийн хүүхдүүд" наадмаас Монголын тамирчид самбо бөхийн төрөлд медаль хүртлээ
2022-08-04

Долдугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо эхэлсэн "Азийн хүүхдүүд-2022" тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож байна. 

 

Наадмын хүрээнд зохион байгуулагдах самбо бөхийн тэмцээн наймдугаар сарын гуравны өдөр эхэлж, Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 54 кг-д Ганбаатарын Бямбасүрэн, 59 кг-д Төрсайханы Түмэннаст, 47 кг-д Оюун-Эрдэнийн Нандин-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 79 кг-д Соёл-Эрдэнийн Заяа, 64 кг-д Одгэрэлийн Жавхлан, 46 кг-д Батхуягийн Сүхбат, 49 кг-д Батхүүгийн Чинхүслэн нар барилджээ. 

 

Улмаар, 47 кг-ийн жинд Оюун-Эрдэнийн Нандин-Эрдэнэ, 49 кг-ийн жинд Батхүүгийн Чинхүслэн нар хүрэл медаль хүртсэн байна. 

 

Наймдугаар сарын гуравны өдөр наадмын зургаа дахь өдөр өндөрлөсөн бөгөөд зургаа дахь өдрийн дүнгээр 35 алт, 30 мөнгө, 27 хүрэл медальтайгаар Сибирийн холбооны тойрог 20 баг тамирчдыг тэргүүлж байгаа бол Монгол Улсын баг нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 12 дугаар байранд бичигджээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин