Орост зөвхөн дипломатуудад үйлчилдэг дэлгүүр нээгдэнэ
2022-08-04

ОХУ-ын Москва болон Петербург хотуудад дипломат ажилтнууд, олон улсын байгууллагын ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэнд үйлчлэх татваргүй барааны дэлгүүр нээхээр болжээ. Зохих тогтоолыг Оросын Засгийн газар гаргасан талаар Медуза мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, барааны үнийг гадаад валютаар тогтоох гэнэ. Татваргүй барааны дэлгүүр нээх тухай тогтоол наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. 

 

Ухаалаг утас, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн, архи согтууруулах ундаа, тамхин бүтээгдэхүүн худалдах энэ дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнийг гагцхүү жижиглэнгээр худалдан авах бөгөөд албан тушаалаа илтгэх баримт бичиг үзүүлж, үйлчилгээ авах аж. Дэлгүүрийг Оросын Гадаад хэргийн яам, тендерийн үндсэн дээр шалгаруулж авах компанитай хамтран байгуулах гэнэ. 

 

Энэ нь Зөвлөлтийн үеийн сүлжээ дэлгүүрийг санагдуулж байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. ЗХУ-ын үед холбоотон орнуудын нийслэл болон томоохон хотуудад ховор хүнс, хэрэглээний барааг гадаадын иргэд болон хилийн чанадад ажилладаг Зөвлөлтийн иргэдэд гадаад валют эсвэл Внешторгбанкны чекээр худалдаадпаг "Берёзка" сүлжээ дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ бол ухралт:
Берёзкагаас Испани вино авч л байлаа. Социализмийн үед баруунаас тусгаарлагдсан үед ийм байсан. Одоо энэ үе рүүгээ орох нь.
2022-08-04