Нэнси Пелоси хоёр Солонгосын хоорондын цэрэггүй бүсэд зочилно

img

Азийн орнуудаар айлчлал хийж буй, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси хоёр Солонгосын хоорондын цэрэггүй бүсэд зочлох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын дөрөвний өдөр Нэнси Пелоси Өмнөд Солонгосын Үндэсний хурлын дарга Ким Жин Пхетэй уулзсан байна. Цаашлаад тэрбээр БНАСАУ, БНСУ-ын дунд байрлах цэрэггүй бүсэд зочлохоор төлөвлөж байгаа гэнэ. 

 

Тэрбээр наймдугаар сарын хоёрны үдэш Тайбэйд айлчилж, наймдугаар сарын гуравны өдөр тэндээс буцсан юм. Нэнси Пелоси Азийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Өмнөд Солонгост айлчилж байгаа бөгөөд цаашлаад Малайз, Сингапур, Японд зочлох юм.

 

Энд дуулгахад, цэрэггүй бүсэд байрладаг Панмунжом тосгонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 онд очиж байлаа. Тэрбээр Солонгосын дайнаас хойш энэ газарт очсон Америкийн анхны төрийн тэргүүн болж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ