АНУ-ын иргэдийг үнэт эдлэл зүүж явахгүй байхыг цагдаа нар уриалжээ
2022-08-04 14:27

АНУ-ын Лос-Анжелес хотын цагдаагийн газар хотын оршин суугчдад хандан үнэтэй машин унахгүй, үнэт эдлэл зүүж явахгүй байхыг уриалжээ. Ийм уриалга гаргах болсон нь гэмт хэрэг өссөн, тэр дундаа галт зэвсэг ашигласан халдлагын тоо нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. 

 

"Гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоотойгоор хүмүүст хандан уриалж байна. Үнэтэй эдлэл зүүж, эсвэл үнэтэй машниаар явахаар зэхэж байгаа бол, зоогийн газар, кафе болон бусад газраас гарахдаа орчиндоо сэрэмжтэй байж, харанхуй газраар явахгүй байхыг зөвлөж байна. Хүмүүс рүү дайрахад бэлэн гэмт хэрэгтнүүд олон гэдгийг хүмүүс ухамсарлах хэрэгтэй, ийм гэмт этгээдүүд ихэнх  нь галт зэвсэгээр зэвсэглэсэн байгаа юм" хэмээн Лос-Анжелесын Цагдаагийн газрын дарга Мишель Мур мэдэгдсэнийг NBC дамжуулжээ.

 

Түүний өгүүлснээр, жилийн хугацаанд тус хотод дээрмийн гэмт хэрэг 18 хувиар, харин галт зэвсэг ашиглах журам зөрчсөн хэргийн тоо 44 хувиар өссөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин Зочин:
Чөтгөр шулам шүглэсэн ардчилал ярьсан америкийн үнэн дүр төрх!!!. Амьд явах баталгаагүй хүн хог шаар дүүрсэн америк гэдэг орон чинь энэ!!!. Монголд америкийг шүтэж бөгс долоосон олон хүмүүс байдаг. Та нар тэр америкдаа очиход сохор зоосны ч үнэ хүндгүй. Гудамжинд нохой шиг буудуулж үхэх хувь заяа л хүлээнэ. Дэлхий даяар дайн байлдаан үхэл зовлон,ядуурал хоосрол,бүхнийг өдөөгч хүн шаарууд болсон америкийг тэр чигт нь чөтгөр шулам нь аваасай!!!. Тэнгэр нь ниргээсэй!!!.
2022-08-07
Залуусын тэнэглэн шүтдэг америкийн үнэн дүр төрх илэрсээр л байна...Мөнгөтэй л юм даа, манайхыг бодвол.
2022-08-04