Финляндын дэлгүүрүүд хоригт орсон барааг оросуудад худалдаалахгүй
2022-08-04 15:06

Хоригт орсон бараа бүтээгдэхүүнийг Орос руу зөөвөрлөх нь илэрхий бол худалдан авагчдад ийм бараа зарахгүй байхыг Финляндын Гадаад хэргийн яам дэлгүүрүүдэд хандан зөвлөжээ. 

 

Финляндын YLE телевизийн мэдээлснээр, хоригт орсон барааг Оросын иргэдэд зарахгүйн дээр Оросын жуулчдаас зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг хураан авах аж. Барааг зарахаас татгалзах шалгууруудыг нарийн тогтоогоогүй, гэхдээ худалдагч барааг зарахдаа худалдан авагчаас паспортыг нь шаардах эрхтэй байх гэнэ.

 

Оросын иргэдэд зарахыг хориглосон бараа бүтээгдэхүүнд ахуйн болон цэргийн зориулалтаар ашиглагдаж болзошгүй бараа багтаж байгаа юм байна. Үүнд дрон, гидролокатор, навигацийн хэрэгслүүд багтаж байгаа аж. Эдгээр бараануудыг Орос, Финляндын хил дээр шууд хураах юм байна.

 

Үүний зэрэгцээ нэг бүр нь 300 еврогоос дээш үнэтэй бараа, дарс, шар айраг, архи, үнэртэн, хувцас, гоёл чимэглэл, цаг, навчин тамхи, морь, түрс гэсэн барааг ОХУ руу зөөвөрлөхийг хориглосон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросоос айдаг нь чам мэтийн хэдэн Мояа нар л vлдсэн ш дээ
2022-08-05
zochin:
ene sainaar togsokhgyi dee Oros xariugaa avna
2022-08-04
Оросоос айдаг нь чам мэтийн хэдэн Мояа нар л vлдсэн ш дээ
зочин:
Иванууд ингээд хүний тооноос хасагдах замдаа орлоо доо ккк
2022-08-04
Jinhene novsh gej ene dee.
2022-08-04
ккк орост ирж архи уудагаа больж
2022-08-04