Австрали улс сармагчны салхин цэцгээс сэргийлэх вакцин нөөцөлнө
2022-08-04

Дэлхий дахинд сармагчны салхин цэцэг өвчин хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор улс орнууд болзошгүй эрсдэлд бэлэн байх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. 

 

Сармагчны салхин цэцэг өвчнийг тогтоон барихын тулд Австрали улс 450 мянган вакцин худалдан авчээ. Канберра Таймс сонины мэдээлснээр, Австралийн Эрүүл мэндийн сайд Марк Батлер вакцин худалдан авах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ долоо хоногт 22 мянган тун вакцин хүлээн авах бол үлдэгдэл нь 2022, 2023 онд нийлүүлэгдэх аж. 

 

Сармагчны цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин нь үр дүнтэй гэдгийг батлах баримт одоогоор байхгүй гэж ДЭМБ мэдэгдэж байсан. Түүнчлэн энэ өвчнөөс сэргийлэхийн тулд бүх нийтийг вакцинд хамруулахыг одоогоор зөвлөхгүй гэж ДЭМБ мэдэгдэж байлаа.

 

Сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг бөгөөд Европт дэгдэх болсны шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ өвчин салхин цэцэгтэй адилхан гэнэ. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ. Энэ халдварт өвчин туссан нөхцөлд хэдэн долоо хоногийн дотор эдгэрдэг бол ховор тохиолдолд өвчтөн нас бардаг байна. 

Shuud.mn
Сонин хачин