Бороотой үед жолоо барихдаа анхаарах 10 зөвлөмж
2022-08-05

 

Бороотой өдрийн мэнд. Бага зэрэг бороо орох төдийд явган хүний зам усанд автаж, алхах гишгэх газаргүй болгодог. Нийслэлчүүд ч үүндээ дасах мэт хий дэмий л дотроо цухалдаад, хашаа, хайс даван алхдаг. Үүнтэй зэрэгцэн авто машинтай хөдөлгөөнд оролцож буй жолооч нар яьган зорчигч руу ус цацах, хоорондоо шүргэлцэх үзэгдэл ихээр гардаг. Тэгвэл бид энгийн хирнээ, хамгийн хэрэгтэй зөвлөгөөг жолооч танд хүргэж байна.  

 

Бороотой үед машин барихдаа анхаарах зөвлөмж

 

1. Явган зорчигч руу ус битгий цац


2. Хажуугийн толиндоо анхаарлаа хандуул, түүнд шил арчигч байдаггүй.


3. Тогтсон устай хэсгээр зөөлөн яв, учир нь цахилгааны эд ангируу ус орж машин чинь унтарна.

 


4. Бороотой, харанхуй үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл орчиноо муу гэрэлтүүлдэг, учир нь нойтон гадаргууд гэрлийн тусгал задардаг. Энэ үед осол гарах магадлал маш өндөр байдаг.


5. Нойтон чийгтэй хувцастай машиндаа суух үед дотор тал бүхэлдээ цантаж үзэгдэлт хязгаарладаг, иймд паараа гадна талын агаартай хольж үлээлгэ.


6. Хурдаа энгийн үеэс 5-10 км цагаар багасга


7. Холын замд явж байгаа жолооч нар ойрын гэрэлээ асааж явах нь аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө.


8. Бороотой үед жолоочийн харах өнцөг багасдаг учир болгоомжтой явах хэрэгтэй.

Shuud.mn
Сонин хачин