Тайландын шөнийн клубт гал гарч, 13 хүн амиа алджээ

Тайландын Чонбури мужид шөнийн цэнгээний газарт гал гарсны улмаас олон хүн амиа алдсан талаар тус мужийн цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Саттахип дүүрэг дэх Mountain шөнийн клубт гал гарч, 13 хүн амиа алдан, 35 хүн гэмтэж бэртсэн байна. Урьдчилсан мэдээллээр, гал түймрийн улмаас амиа алдсан бүх хүн Тайландын иргэн байсан гэнэ. Галын шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа аж.
Энд дуулгахад, 2012 онд Тайландын Патонг эрэг дээрх амралтын газрын бааранд гал түймэр гарч, дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн гэмтэж бэртсэн байна. Эдгээр хохирогчдын ихэнх нь гадаадын иргэд байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ