Мотоциклын ослоор 136 хүн бэртэж, 61 хүн амь насаараа хохирчээ
2022-08-05 12:01

 

Энэ сарын 1-ний өдрөөс 5-ны хооронд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1244 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 818 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 16 хүн, Орон нутагт 14 хүн гэмтэж бэртэж нийт 30 хүн гэмтэж бэртсэн байна.

 

Ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирсноос хөдөлгөөн эхлэхдээ 1 хүн, мотоциклтой 1 хүн, онхолдох ослын улмаас 2 хүний амь хохирсон байна.

 

Нийслэлд:

  • Явган зорчигч хэлбэрээр 5 хүн гэмтсэн
  • Мотоциклын ослын улмаас 3 хүн гэмтсэн
  • Мөргөлдөх ослын улмаас 7 хүн гэмтсэн
  • Хөдөлгөөн эхлэхдээ 1 хүн гэмтээсэн

Орон нутагт:

  • Онхолдох ослын улмаас 9 хүн гэмтэж
  • Мотоциклтой ослын улмаас 1 хүн гэмтсэн
  • Явганаар автомашинд мөргүүлж 2 хүн гэмтсэн
  • Мөргөлдөх ослын улмаас 1 хүн гэмтсэн   

 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 469 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 11 бүртгэгдсэнээс авто машин жолоодож явсан зургаан иргэн холбогдож, явганаар зорчиж байсан таван хүн зам тээврийн осолд холбогдсон байна.  

 

Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикл холбогдсон 264 осол бүртгэгдсэнээс 136 хүн гэмтэж бэртэж, 61 эрдэнэт хүний амь хохирсон байна.

 

Зөвхөн энэ 7 сард мотоциклтой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн 9 хүний амь хохирсон байна.

 

Мотоциклын ослоор гэмтэж бэртэж амь хохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал аспалтан зам дээр бус шороон зам дээр сум баг дээр малын бэлчээр дээр хээр ихэнх тохиолдолд осолдож байна.

 

 

Улмаар  осолд холбогдохдоо  хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явдаг нь тогтоогдож энэ байдлууд нь осолд холбогдох үндсэн шалтгаанууд болж байна.

 

Энэ төрлийн ослын дийлэнх тохиолдолд айл гэрийн амжиргааг залгуулж байдаг эцэг, эсвэл эрэгтэй хүүхдүүд нь холбогдсоноор өрх гэрийн амжиргаанд шууд нөлөөлж хүүхдүүд нь өнчирч үлдэн эхнэрүүд нь өрх толгойлон үлдэж байгаа харамсалтай дүр зургууд хөдөө орон нутагт их тохиолдох боллоо.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай төр, засаг чанаргүй хятад мотоциклийн импортыг өөгшүүлж, малчин нэртэй оркуудыг бодлогоор цөөрүүлж байгаа юм биш үү
2022-08-07
Мотоцикл унаж чаддаггүй юм байж боливол таарна
2022-08-06
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-08-06
BLANK ATM CARD ... Whatsapp: +18033921735:
GET RICH WITH BLANK ATM CARD ... Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Cyber hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich.(DWCHZONE@GMAIL.COM) I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 250,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer Email: dwchzone@gmail.com Text & Call or WhatsApp: +18033921735 WEBSITE: https://darkwebcycberhackers.com
2022-08-05