Оросын дайныг дэмжсэн эр Германд саатуулагджээ

Олон нийтийн сүлжээнд Оросын түрэмгийллийг дэмжсэн гэх үндэслэлээр Германы иргэнийг Хамбург хотноо саатуулжээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 31 настай эр Украинд явуулж буй Оросын түрэмгийллийг дэмжсэн Телеграм хуудсуудтай холбоотой, дөрвөн тохиолдолд Z үсэг ашигласан хэмээн буруутгаж байгаа аж. ОХУ Украин руу халдсанаас хойш Германы хэд хэдэн мужид Z бэлгэдлийг хориглоод байгаа юм.
Түүнчлэн, саатуулагдсан этгээд Калашниковын автоматтай ижил зэвсэг барин гэрэл зураг авахуулсан нь хууль сахиулагчдын анхаарлыг татсан байна. Түүний гэрт нэглэг хийх явцад хэд хэдэн хутга хураан авчээ. Улмаар түүнийг зэвсгийн хяналтын хууль зөрчсөн, хилийн чанад дахь цэргийн албанд уриалсан, эрүүгийн гэмт хэргийг дэмжсэн гэж буруутгаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ