Ши Жиньпинтэй хэлэлцэх Зеленский хүсэлтэд Хятад хариу өгөв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй шууд хэлэлцэх хүсэлтэй байгаа талаараа мэдэгдэж байсан. Энэ мэдэгдэлдээ тэрбээр, Орост дэмжлэг үзүүлэхгүй байхыг БНХАУ-аас хүснэ хэмээж байлаа.
Түүний энэ хүсэлтэд БНХАУ-ын тал хариулт өгчээ. Синхуа агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид хоёр талт яриа хэлэлцээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа эсэх талаар асуухад "Хятад улс Украин болон Украины хямралын бусад талуудтай нягт харилцаа холбоотой байгаа" хэмээн хариулжээ.
Гэхдээ Ши Жиньпин, Зеленский нар шууд яриа хэлэлцээ хийх эсэх тал дээр тодорхой хариулт өгөөгүй байна. Украины төрийн тэргүүн Ши Жинпиньтэй хэлэлцээ хийхийг хүсэж байгаа шалтгаан нь дайн зогсооход Бээжин Москвад нөлөөлж чадна гэж үзэж байгаатай холбоотой аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ