Жуулчдад зориулан 60 гаруй бизнес эрхлэгчийн бүтээлээр үзэсгэлэн, худалдаа дэлгэлээ
2022-08-06 19:54


Хүй долоон худагт зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-т нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч байна. Тодруулбал, 60 орчим бизнес эрхлэгчийн өв уламжлал шингэсэн, жуулчдын сонирхлыг татахуйц гар урлалын болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд дэлгэжээ.


Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа “Даншиг наадам-Хүрээ цам 2022” нь шашин, соёлын наадам төдийгүй жуулчдыг татах гол зорилго бүхий арга хэмжээ тул бид шашны эд зүйлс, нарийн хийцтэй бурхдаас эхлээд бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
 


Асрууд дунд тун онцлог асар хэд хэд бий. Тухайлбал, монгол гэрийн агуулгыг харуулахын сацуу, буриад зон олны хувцас хэрэглэл, эд зүйлсээр чимэглэн тохижуулсан асар байгаа.
 

Тухайн асарт ороод Буриад хувцас, хэрэглэлийг өмсөн зургаа даруулах ч боломжтой. Зөвхөн худалдаа, үйлчилгээ эрхлэх бус монгол зан заншил, өв соёлыг иргэд, жуулчдад харуулахыг зорьж байгаагийн нэг илрэл юм уу даа. Бид жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллаж, уг наадамд бизнес эрхлэгчид маань ч идэвхтэй оролцож байгаад баяртай байна” гэв.

 

Shuud.mn
Сонин хачин
notmuch:
whyyy eeeh eee
2022-08-07
dayum:
testing is it work? obviously
2022-08-07
notmuch:
whyyy eeeh eee