"Сэлэнгэ-2022" сургуулилалтын үеэр анх удаа агаараас эсэргүүцэн хамгаалах орчин үеийн систем ашиглана

Монгол-Оросын "Сэлэнгэ-2022" цэргийн сургуулилалт өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт эхэлсэн. Энэ сургуулилалтын үеэр Оросын Агаар сансрын хүчин болон Дорнод цэргийн тойргийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний "Панцирь-С" зенит пуужингийн комплексийг ашиглана гэж Оросын БХЯ мэдээлснийг N1 агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Панцирь-С" зенит пуужингийн комплексийг ашиглаж байгаа нь Орос-Монголын цэргийн сургуулилалтын түүхэнд ОХУ-ын Зэвсэгт хүчний агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний орчин үеийн техникийг ашиглаж байгаа анхны тохиолдол гэнэ.
Сургуулилалтын үеэр "Панцирь-С" хоёр орны армийн хамтарсан тактикийн бүлэглэлийн бүрэлдэхүүнд багтаж сургуулилалт-байлдааны даалгавар гүйцэтгэх бөгөөд пуужин-их бууны зэвсэглэл ашиглан агаарын болон газар дээрх объектуудыг устгахад ашиглах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ