Өнөөдөр: “Төрдөө гологдсон хүүхдүүд” сэдвээр мэдээлэл хийнэ
2022-08-08 10:57

 

Өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

 

Монгол Ньюс мэдээллийн төв

11:00 цагт: Хорт утаа, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас улбаалан олон мянган бяц­хан зүрх өвчиндөө ша­налж, Монголд эмчлэгдэх боломж­гүй байгаа талаар “Төрдөө гологдсон хүүхдүүд” сэдвээр хүнд өвчтэй Б.Түмэн хүүгийн аав, ээж мэдээлэл хийнэ.

 

Хавдар судлалын үндэсний төв

11:30 цагт: "Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум" болно. Симпозиумд Монгол, Орос, Япон улсын хавдрын мэс засалчдын баг оролцоно. 

 

"Зууны мэдээ" Сонины үндэсний мэдээллийн төв 

12:00 цагт: Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

 

12:30 цагт: ШУА-ийн харьяа Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн Олон Улсын Тархи Судлалын байгууллага (IBRO)-тай хамтран “Салбар Дундын Тархи Судлал-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ. Хуралд АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос,  Малайз, Казакстан, Киргиз зэрэг  20 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцоно.

 

Shuud.mn
Сонин хачин