Хойд Солонгост коронавирусийн анхны тохиолдол илэрснээс хойших хугацаанд халдвар авсан бүх хүн эдгэрсэн гэж БНАСАУ-ын эрх баригчид мэдэгджээ. Харин Хойд Солонгосын эрх баригчдын энэхүү мэдэгдэлд шинжээчид эргэлзэж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.
"Өнгөрсөн долоо хоногийн туршид өвчний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Орон даяар эмчлүүлж байсан бүх өвчтөн эдгэрсэн" хэмээн Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
Энд дуулгахад, Хойд Солонгос хаалттай орнуудын нэг бөгөөд энэ улсад болж буй үйл явдлын хөндлөнгийн, хараат бус эх сурвалжийн мэдээллээр батлах боломжгүй юм. Энэ улс цар тахал эхэлсэн үеэс л вакцинаас татгалзаж, нутаг дэвсгэрт нь ковидын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж байв. Харин энэ оны тавдугаар сарын эхээр коронавирусийн анхны тохиолдол илэрсэн талаар мэдээлж, улмаар хатуу хөл хорио тогтоож байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |