Тайвань цэргийн сургуулилалт хийнэ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсныг эсэргүүцсэн БНХАУ энэ сарын дөрөвний өдрөөс эхлэн дөрөв хоногийн туршид арлыг тойрон цэргийн сургуулилалт хийж, наймдугаар сарын дөрөвний өдөр өндөрлүүлсэн. Харин үүнийг залгаад Тайвань цэргийн сургуулилалт хийхээр болсон талаар "Тайвань ньюс" мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тайвань зэвсэгт хүчнийхээ байлдааны чадварыг шалгах үүднээс энэ сарын 9-11-ний өдрүүдэд Пиндунд артиллерийн буудлагатай сургуулилалт хийх юм байна. Энэ үеэр өөрөө явагч гаубиц, минометоор буудах аж.
Түүнчлэн жил бүр зохион байгуулдаг цэргийн сургуулилалт есдүгээр сарын тавны өдөр товлогджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ