БНХАУ, Монгол хамтарсан төслүүдээ урагшлуулахаар тохиролцов
2022-08-08 13:12

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 8 дугаар сарын 8-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. 

 

Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.

 

Хэлэлцээрийн үеэр Монгол, Хятадын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, өндөр түвшний харилцаа айлчлалуудын давтамжийг хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол, Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцов.

 

Түүнчлэн хоёр улсын гадаад харилцааны Яамд хоорондын хамтын ажиллагааг идэвжүүлж 2023-2024 онд хамтран мэргэшүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

 

Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахлын нөхцөл байдал арилаагүй энэ үед иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, найрсаг хөршийн хувьд харилцаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн юм.

 

 

Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох буцалтгүй туламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

 

Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатай ярилцана. Түүнчлэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцжээ.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах, БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцав.

 

Төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр тохиролцсон цөлжилт, шороон шуургатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тус тус тохиролцлоо.

 

Shuud.mn
Сонин хачин
Sain bna. Ter zeelee bitgii l idej uugaad hulgailaad duusgachihaarai.
2022-08-08
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-08-08