"Цэргийн ажиллагаа амжилттай дуусахын төлөө" буриадууд уулан дээр маанийн үсэг бүтээж байна
2022-08-08 14:40

Буриадын Эрхирик сууринд уулан дээр маанийн үсэг бүтээх ажлын эхний шат дууссан гэж Байкал дейли сонина мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Эрхирик суурингийн оршин суугчид Цагаан хад уулан дээр маанийн зургаан үсгийг бүтээж байгаа гэнэ.

 

Маанийн үсгийг бүтээхэд Буриадын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс оролцож байгаа аж. Тэд энэ бүхнийг "Украин дахь цэргийн ажиллагаа амжилттай дуусах, дэлхий даяар амьдарч буй хүмүүсийн сайн сайхны төлөө" хийж байгаа гэнэ.

 

"Ом мани бадмэ хум" гэсэн маанийг бүтээж эхлэхэд хэдэн долоо хоног зарцуулсан бөгөөд сайн дурынхан энэ ажлыг гүйцэтгэсэн байна. Маанийг бүтээхэд орон нутгийн чулууны үйлдвэрээс олгосон тунамал чулууг ашиглаж байгаа гэнэ. Үсэг тус бүрийн өндөр нь 20 метр, маанийн эхний үсэг болох ОМ үсэгт гэхэд л 25 тонн тунамал чулуу оржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Түвд тусгаар тогтноогүй байгааг харахад шал худлаа шашин
2022-08-10
Шал тэнэг муухай сүсэгтэй амьтад байна
2022-08-10
z:
UKRIAN ARD IRGEDIIG ALJ USTGAJ BAIJ HUMUUSIIN SAIN SAIHNII TULUU GEJ LALARTAH YAMAR HEREG BAINAA SDANUUD CHINI ICHSEN HUN HUN ALNA GEDEG L BOLJ BAINA DAA
2022-08-09
Мөнхжаргал:
Харин тийм ээ
2022-08-08
Нэг муу ямарч удирдагчийн авьяас чадал байхгүй КГБ-ийн маш өмхий санаатай ажилтан нэг орос өюгөнөөс болж хичнээн монгол цустан тамруу тонилов доо
2022-08-08
Мөнхжаргал:
Харин тийм ээ