БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, УИХ-дарга Г.Занданшатарт бараалхав
2022-08-08 14:54

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр бараалхлаа.

 

 

Уулзалтын үеэр УИХ-ын дарга, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санаагаар бие биеийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцолсон юм. 

 

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Улсын Их Хурлын даргатай уулзах завшаан тохиосонд баяртай байгаагаа илэрхийлээд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаншү-гийн мэндчилгээг уламжлав.

 

Тэрбээр хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдэгтэй санал нийлж байгаагаа илэрхийлээд, цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийлжээ.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин