Америкчуудын 40 хувь нь Байден, Трампыг дахин ерөнхийлөгчийн суудалд харахыг хүсдэггүй
2022-08-08 16:00

АНУ-ын олон сонгогч Жо Байден болон Трамп дахин ерөнхийлөгчийн суудалд очвол энэ нь улс орны хувьд хамгийн муу хувилбар болно гэж үзэж байгаа аж. Ийм үр дүн Yahoo News-YouGov судалгааны дүнд гарчээ.

 

Судалгаанаас харахад 2024 онд Трамп Ерөнхийлөгч болвол "тун муу" гэсэн хувилбарыг 37 хувь нь сонгосон бол 35 хувь нь Байден сонгогдож огт болохгүй гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ Трампыг дахин сонгогдохыг дэмжиж байгаа хүмүүс  ч байгаа бөгөөд тэдний 85 хувь нь ардчилагчид харин 25 хувь нь бүгд найрамдахчууд байгаа гэнэ. 

 

Судалгаанд оролцсон хүмүүсийн 39 хувь нь Трампыг, 41 хувь нь Байденыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн, Байден нэрээ дэвшүүлэхгүй, харин Камала Харрис өрсөлдөхөөр болвол түүнийг ардчилагчдын ердөө 30 хувь нь дэмжихэд бэлэн байгаа гэсэн дүн гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ази хар 2т муу ханддаг хүн болохоор битгий дахиж гараасай
2022-08-10