Хуримлаад ердөө гурван долоо хонож буй дуучин Женнифер Лопес, жүжигчин Бен Аффлек нар тусдаа байх болжээ. Nation World News порталын мэдээлснээр энэ нь тэдний ажилтай холбоотой гэнэ.
Шинэхэн хос аль аль нь өөрсдийн төсөл дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тул хэсэг хугацаанд тусдаа амьдрах шийд гаргасан байна. Ажлын хуваарьтай холбоотойгоор тэд өмнө нь л тохиролцож байсан бөгөөд хэсэг тусдаа амьдрах шийдвэрийг хамтдаа гаргасан аж.
Ийн хэсэг хугацаанд тусдаа байх нь тэдний гэрлэлтийг улам бат бөх болгоно гэж үзэж байгаа гэнэ. Лопес болон Аффлек нар байнга утсаар ярьж, мессеж бичин, хувийн амьдрал болон карьерынхаа хоорондын тэнцвэрийг олж чадаж байгаа аж.
Тэд энэ оны долдугаар сард Лас-Вегаст нууцаар гэрлэж, дараа нь хамтдаа Парис руу амрахаар явсан. Тэдний гэрлэх ёслолд гагцхүү ойр дотны хүмүүс нь л байжэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |