Украины Батлан хамгаалахын сайд асан Ежель төрөөс урвасан хэрэгт сэжиглэгдэж байна

Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Ежель Харьковын хэлэлцээрийг байгуулахад шаардлагатай баримт бичгүүдийг зөвшөөрснөөсөө болж төрөөс урвасан хэрэгт буруутгагдаж байгаа гэнэ. Энэ талаар Украины Мөрдөн байцаах улсын товчооны Телеграм хуудсанд мэдээлжээ.
"Украины Тэнгисийн цэргийн хүчний ерөнхий командлагч байсан адмирал Украины нутаг дэвсгэр дээр Оросын флотыг байршуулах хугацааг сунгахаас үүдэлтэй бүхий л эрсдэлийг ойлгож байсан. Тэрбээр Украины нутаг дэвсгэр дээр ОХУ-ын Хар тэнгисийн флот байрших асуудлаарх Украин, ОХУ-ын хоорондын хэлэлцээр, тэр дундаа Харьковын хэлэлцээрийг байгуулахад шаардлагатай бүхий л баримт бичгийг зөвшөөрсөн" хэмээн мэдээлэлд өгүүлжээ.
Мөрдөн байцаах газрын мэдээлснээр, Украины сайд нарын танхимын хурлаар баримт бичгийг хэлэлцэж байсан ч сайд нараас зөвшөөрөл авалгүйгээр, түүнчлэн урьдчилсан эрхзүйн дүн шинжилгээ хийлгүйгээр баримт бичгийг зөвшөөрсөн байна.
Харьковын хэлэлцээрийг ОХУ, Украин улс 2010 оны дөрөвдүгээр сард байгуулсан. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Оросын Хар тэнгисийн флот дахин 25 жил буюу 2017-2042 оны хооронд Украинд байршихаар болсон юм. Харин Крым Оросын бүрэлдэхүүнд 2014 онд орсны дараа ОХУ Харьковын хэлэлцээр зэрэг Украинд флот байршуулахтай холбоотой бүхий л хэлэлцээрийг цуцалж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ