Украины орон сууц руу буудсан Оросын танкчинд 10 жилийн ял оноожээ
2022-08-09 08:59

Украины шүүх Оросын танкчин Михаил Куликовд 10 жилийн хорих ял оноожээ. Түүнийг Черниговын орчимд орон сууц руу буудсан хэрэгт буруутган ийнхүү хорих ял оноосон байна. Энэ нь Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд Оросын цэргийн алба хаагч ял сонсож буй  хоёр дахь тохиолдол болж байгаа юм.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Куликовтай холбогдох шүүх хурал Черниговт зургадугаар сарын 24-ний өдөр эхэлжээ. Эхний шүүх хурал дээр тэрбээр гэм буруугаа хүлээсэн байна. Наймдугаар сарын дөрөвний өдөр болсон хурал дээр прокурор түүнд 10,5 жилийн ял төлөвлөсөн байжээ. 

 

Яллагч талын үзэж байгаагаар, хоёрдугаар сарын 26-ны өдөр 31 настай Куликов командлагчийнхаа тушаалаар Чернигов хотын захад байх олон давхар орон сууц руу Т-72Б танкнаас буудсан байна. Үүний улмаас орон сууцнууд эвдэрсэн, гэхдээ азаар хүний амь үрэгдээгүй аж. Мөн өдрөө Куликов украинчуудад олзлогджээ.

 

Куликовын мэдүүлснээр, Щеткин гэх түүний командлагч орон сууц руу буудахыг тушааж, улмаар тэрбээр танкнаас буудсан гэнэ. Тухайн үед орон сууц руу буудаж байгаа гэдгээ мэдэж байсан хэмээн Куликов шүүх дээр мэдүүлжээ.

 

"Ийшээ дайрч орж ирсэндээ Украины оршин суугчдаас уучлалт хүсье. Бид ингэсэн нь буруу байсан. Буудсаныхаа төлөө ч уучлалт гуйж байна. Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Цаашид би ийм тушаалыг биелүүлэхгүй байх байлаа, учир нь энэ нь гэмт хэрэг" хэмээн Куликов шүүх дээр мэдүүлжээ. 

 

Куликов нь Алтайн хязгаарын Алейск хотын оршин суугч аж. Оросын зэвсэгт хүчний 41 дүгээр ерөнхий цэргийн армийн бүрэлдэхүүнд, гвардын мотобуудлагын оператораар гэрээт цэргийн алба хашиж байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросууд фашист болохоос украйнууд биш. Украйнууд эх орноо хамгаалагчид. Оросууд манайх руу дайрвал бид эх орноо хамгаална. Тэгвэл бид фашист болох юм байна л даа
2022-08-12
Юу тэнэгтээд байгаан дэлбэрсэн барилгаас дандаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүүхдийг гаргаж байна. Оросууд худлаа ярьж айлуудыг дэлбэлж байна . Айлд байгаа гэж л хардаад байгаа ч үгүй
2022-08-10
зочин:
Aзизовын зулбасаг аа чи энд солиорч байхаар буриадуудтай хамт Oростоо очиж туслаач ...
2022-08-09
Мөнхжаргал:
худал шаа
2022-08-09
Украйны фашистууд дэлхийн бусад армиас өөр. Бусад нь ард түмнээ хамгаалж тэргүүн эгнээнд тулалддаг бол Укр фашистууд хүүхэд эмэгтэйчүүд, хөгшдөө бамбай болгож ард нь нуугддаг. Тийм л болоо биз. Орон сууц, цэцэрлэг , эмнэлэг гээд балайнууд бүгдэг.
2022-08-09
Зочин:
Оросууд фашист болохоос украйнууд биш. Украйнууд эх орноо хамгаалагчид. Оросууд манайх руу дайрвал бид эх орноо хамгаална. Тэгвэл бид фашист болох юм байна л даа
Юу тэнэгтээд байгаан дэлбэрсэн барилгаас дандаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүүхдийг гаргаж байна. Оросууд худлаа ярьж айлуудыг дэлбэлж байна . Айлд байгаа гэж л хардаад байгаа ч үгүй
зочин:
Aзизовын зулбасаг аа чи энд солиорч байхаар буриадуудтай хамт Oростоо очиж туслаач ...
Мөнхжаргал:
худал шаа
Ээ күүрээ
2022-08-09