Энэ хичээлийн жилд хамран сургах, сугалаа сугалуулах асуудал гарахгүй
2022-08-09 09:17

 

 
Өнгөрсөн жилүүдэд хамран тойрох, сугалаа зэрэг асуудал байсан бол энэ жил тийм асуудал байхгүй. Аль болох бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахыг хичээж байна. Тухайлбал Баянзүрх дүүрэгт энэ хичээлийн шинэ жил 5 цомцог гэр барина, 30 байршилд байр түрээслэх, 9 цэцэрлэгийн байр худалдан авах зэргээр зохицуулж байна.
 
 

Гэсэн хэдий ч 2576 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлдэх магадлалтай байна. Үүнд бодлогын хэлтэс, хороо, хэсгийн ахлагчид онцгой анхаарч түрээсийн байр хайх, иргэд ч гэсэн дүүрэг орон нутагтайгаа уялдаатай ажиллаж хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад туслах шаардлагатай байгаа юм.

 

 
 
Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах боломж нөхцөл нь бүрдвэл эцэг эхчүүд ажил хийх, ажлын байртай болох цаашлаад өрхийн амжиргаа дээшлэх боломж нөхцөлүүд бүрдэнэ.
 
 
Үүнээс гадна өнөөгийн нийгэмд энгийн үзэгдэл мэт болсон хүүхдээ цэцэрлэгт элсүүлэхийн тулд хэн нэгэн албан тушаалтан, танил талдаа хээл хахууль өгдөг үзэгдэл халагдах юм.
 
 
 
 
Өнөөдрийн байдлаар "Баянзүрх" дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 35279 хүүхэд, бүртгэлгүй түр оршин суудаг, харьяалал шилжүүлээгүй 5000 гаруй хүүхэд, нийтдээ 40000 гаруй мянган хүүхэд байгаагаас 2576 хүүхэд цэцэрлэгт хамрагдахад хүндрэлтэй байна. Үүнд яаралтай зохицуулалт хийж, түрээсийн байр холбогдох арга хэмжээ авч ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
 
 
Shuud.mn
Сонин хачин