Оросын Калуга хотод Монголоос очсон 11 настай тамирчин охин гэмтжээ

Наймдугаар сарын наймны өдөр Оросын Калуга хотын Спортын ордны зочид буудлын өрөрөнд Монголоос ирсэн 11 настай тамирчин охин гэмтжээ. Энэ талаар Калуг мужийн Спортын сайд Олег Сердюков мэдээлсэн байна. Одоогоор чухам ямар шалтгааны улмаас охин гэмтсэн талаарх мэдээлэл гараагүй байна.
"Монголоос ирсэн 11 настай охин зочид буудлын өрөөнд байхдаа цонх онгойлгох гэж байгаад гэмтсэн. Бүсэлхий хэсэг нь гэмтсэн байна. Охинд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Нөхөн сэргээх эмчилгээ хийж байна. Болсон хэргийн шалтгааныг тодруулахаар комисс байгуулагдан ажиллаж байгаа. Бид охины биеийн байдалд анхаарал тавин ажиллаж байна. Охин тун удахгүй эдгэнэ гэж бид найдаж байна. Түүнд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлнэ" хэмээн Сердюков мэдэгджээ.
Калуга хотод очсон Монгол охиныг хэн гэдэг, ямар зорилгоор очсон талаарх мэдээлэл алга байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ