Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад 590 төрлийн эмийг нэмлээ
2022-08-09
 
 
Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад 590 төрлийн эмийг 30-70 хувиар хөнгөлөхөөр нэмлээ. Мөн "Новартис Глобал" эрүүл мэндийн байгууллагаас 15 ерөнхий нэршлийн эмийг нэмжээ.
 
 
Эдгээр эм нь Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгддэг тул даатгуулагч иргэд чанартай эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж, нөхцөл бүрдэж байгаа юм.
 
 
 
 
ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай”  тогтоол, эмийн жагсаалтийг дараах холбоосоор харна уу.
 
 
 
Shuud.mn
Сонин хачин