Хятадад шинэ вирус илэрчээ
2022-08-09 11:11

БНХАУ-д амьтны гаралтай шинэ вирус илэрчээ. Ланъя гэгдэх энэ вирусийн талаар The New England Journal of Medicine хэмээх нэр хүнд бүхий анагаах ухааны сэтгүүлд нийтлэл гарсан гэж Жэнминь жибао мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ланъя гэх вирус нь амьтнаас хүнд халддаг, хүндэрсэн тохиолдолд хүний амь насанд ч аюултай байж болзошгүй гэнэ. Хятадын эрдэмтэд энэ вирусийг амьтны гаралтай генипавируст хамааруулжээ. 

 

Ланъя вирусийн халдвар авсан тохиолдол 2018 оны дөрөвдүгээр сараас 2021 оны наймдугаар сарын хооронд Шаньдун, Хэнань мужуудад нийтдээ 35 бүртгэгдсэн байна. Халдвар авсан бүхий л хүмүүст халуурах, бие сульдах, ханиалгах, турах, бөөлжих шинж тэмдэг илэрч байжээ. Халдвар авсан зарим хүмүүст бөөр өвчилсөн тохиолдлол ч гарсан байна. 

 

Энэ вирус ноцтой аюул дагуулахгүй гэж судлаачид мэдэгджээ. Мөн энэ вирус хүнээс хүнд дамжин халдварладаг эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Вирусийн эсрэг биет өмнө нь ямаа болон нохойноос илэрч байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Заваан хүмүүс болохоор өвчин гараад салахгүй
2022-08-10