КОВИД-19: Сүүлийн 24 цагт 362 халдварын тохиолдол бүртгэгдлээ
2022-08-09 11:19

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 362 шинэ тохиолдол батлагдлаа. Үүний 203 нь Улаанбаатарт, 159 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 962 494 боллоо. Батлагдсан тохиолдлын 527 803 (54.9%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 20 аймагт коронавирус халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 2147 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Халдвар илэрсэн аймгууд:

Говь-Алтай аймагт- 1

Дархан-Уул аймагт- 13

Дорноговь аймагт- 84

Орхон аймагт- 8

Өмнөговь аймагт- 40

Ёүхбаатар аймагт- 4

Увс аймагт- 1

Ховд аймагт- 8 хүнээс халдвар илэрчээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин