Дэлхийн банк Украинд 4,5 тэрбум долларын тусламж үзүүлнэ

Дэлхийн банк Украинд 4,5 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Санхүүжилтийн энэхүү багц нь "хойшлуулашгүй хэрэгцээ"-нд зориулагдсан гэж Дэлхийн банк мэдэгдсэнийг Интерфакс дамжуулсан байна.
"АНУ-аас олгосон 4,5 тэрбум долларын баталгаанаас санхүүгийн багц бүрдэж байгаа" хэмээн Дэлхийн банкнаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
Дэлхийн банкнаас олгох энэ тусламжийн мөнгө нь тэтгэвэр тэтгэмж, эмнэлгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд Украинд туслах юм байна. Өмнө нь, зургадугаар сард дэлхийн банк Украинд 1,49 тэрбум нэмэлт тусламж үзүүлэхээр баталж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ